+976 9919 8375 livingteakombucha.mn@gmail.com

Комбуча

Энэ бол мянга гаруй жилийн өмнөөс Хятад , Япон зэрэг оронд хэрэглэж ирсэн пробиотик , антиоксидант , В12 болон В төрлийн олон амин дэмүүд , витамин С болон бусад олон төрлийн амин хүчилийн агууламж бүхий сэргээгч цай ундаа юм.

Комбуча ундааг сайн чанарын ногоон, хар цайгаар элсэн чихрээр амталж  SCOBY (Symbiotic culture of bacteria and yeast) гэж нэрлэгдэх цайны мөөгийн тусламжтайгаар 10-30 хоног хүртэл исгэж гарган авдаг. Комбуча исэлдэж бүрэлдэх явцдаа өөрт агуулагдах чихэр болон коффэйныг идэж ашигтай бактерийг өсгөж бага зэргийн чихэр, истгэлэн амттай сайхан ундаа болдог.

Эрүүл

Олон төрлийн ашигт бактерийн агууламж өндөр тул ходоод гэдэсний эрүүл, хэвийн байдал болон хоол боловсруулалтыг дэмждэг.

Баялаг антиоксидантын нөлөөгөөр биеийн дархлааг сайжруулж, үрэвслийг бууруулдаг.

Бие махбодийг хоргүйжүүлэх , холестериний түвшинг зохицуулах нөлөөтэй.

Амттай

Хүний эрүүл мэндийн тогтолцоонд шаардлагатай  В12 болон В төрлийн олон амин дэмүүд , витамин С болон бусад олон төрлийн амин хүчилийн агууламж өндөр тул биеийн энергийн түвшинг нэмэгдүүлж, дархлааны хамгаалалтыг бэхжүүлсэнээр сэтгэл санааг тогтворжуулж, нойргүйдэл, стресс ялгарлыг зогсоодог өвөрмөц бүтэцтэй ундаа юм.

Сонголт

Бодисын солилцоог идэвхжүүлдэг энэ чанар нь хүний биеийн тамираар хичээллэх, жин хасах , зөв эрүүл байх хэв маягт сайнаар нөлөөлж, илүү их эрч хүчтэй, идэвхтэй байдлыг нэмэгдүүлдэг.

Ердийн ундаатай харьцуулахад элсэн чихэрийн агууламж , илчлэгийн хэмжээ маш бага тул өдөр тутамд ууж алжаал тайлах, амны цангаа арилгахад  нэн тааламжтай бас тохиромжтой.

Манай бүтээгдэхүүнүүд

Зөрөг цэцэгтэй комбуча

Зөрөг цэцэгтэй  комбуча нь ногоон цайны комбучаг байгальд зэрлэгээр ургасан зөрөг цэцэгний хандаар амталсан комбуча  юм. Зөрөг цэцэг нь чанартай шар айргийг исгэхэд ашиглагддаг бөгөөд зөрөг цэцгээр амталсан комбуча нь шар айргийг санагдуулах гайхалтай амттай байдаг.

 

Орц: Шүүсэн ус, сайн чанарын ногоон цай, элсэн чихэр, зөрөг цэцгийн хамаатал, органик комбучаны хөрөнгө, цайны мөөг

 

100 мл ундаанд оногдох Тэжээллэг чанар

Уураг 1 гр
Тос 0 гр
Нүүрс ус 2.8 гр
Эрдэс 0 гр
Илчлэг 14 ккал

 

Нэрстэй комбуча

Нэрстэй  комбуча нь ногоон цайны комбучаг байгальд зэрлэгээр ургасан нэрс жимсний хандаар амталсан комбуча  юм. Нэрс жимсний зөөлөн тансаг амт нь хүүхэд хөгшид уухад нэн таатай.

Орц: Шүүсэн ус, сайн чанарын ногоон цай, элсэн чихэр, байгалийн зэрлэг нэрс жимс, органик комбучаны хөрөнгө, цайны мөөг


100 мл ундаанд оногдох Тэжээллэг чанар

Уураг 0.3 гр
Тос 0 гр
Нүүрс ус 3.8 гр
Эрдэс 0 гр
Илчлэг 16.1 ккал

Классик комбуча

Классик комбуча нь сайн чанарын ногоон цайнаас гаргаж авсан комбуча юм. Олон зууны турш хүмүүсийн хэрэглэж байсан хэлбэрээр амтлахыг хүсвэл классик комбучаг сонгоорой.

Орц: Шүүсэн ус, сайн чанарын ногоон цай, элсэн чихэр, органик комбучаны хөрөнгө, цайны мөөг


100 мл ундаанд оногдох Тэжээллэг чанар

Уураг 0.33 гр
Тос 0 гр
Нүүрс ус 3.77 гр
Эрдэс 0.02 гр
Илчлэг 16.5 ккал

Нимбэг ба цагаан гаатай комбуча

Нимбэг, цагаан гаагаар амталсан комбуча нь сэнгэсэн сайхан амттай ундаа бөгөөд хэрвээ та комбучаг анх удаа ууж эхлэж байгаа бол энэ төрлөөс эхэлбэл таатай байх болов уу!

Орц : Цэвэршүүлж шүүсэн ус, ногоон цай, элсэн чихэр, органик комбуча цайны хөрөнгө, хатаасан нимбэгний ургамал, цагаан гааны хатаамал

100 мл ундаанд оногдох Тэжээллэг чанар

Уураг 0.59 гр
Тос 0 гр
Нүүрс ус 3.39 гр
Эрдэс 0.07 гр
Илчлэг 15.9 ккал

Захиалга өгөх

Таны захиалгыг Даваа, Лхагва, Баасан гарагуудад хүргэх боломжтойг анхаарна уу.

1. Утасны дугаар

2. Бүтээгдэхүүн

Зөрөг цэцэгтэй
x ₮3500 = ₮7000
Нэрстэй
x ₮3500 = ₮7000
Классик
x ₮3500 = ₮7000
Нимбэг ба цагаан гаатай
x ₮3500 = ₮7000
Нийт
₮ 28,000

3. Хүргүүлэх хаяг

Түр хүлээнэ үү
Таны захиалгыг хүлээж авлаа. Баярлалаа!

Түгээмэл Асуулт Хариулт

Комбуча хэрхэн бүтдэг вэ?

Комбуча ундааг сайн чанарын хар эсвэл ногоон цайг элсэн чихэр болон тусгай SCOBY буюу цайны мөөгний тусламжтайгаар исгэж гаргаж авдаг. Symbiotic colony of bacteria and yeast буюу Бактери, хөрөнгөний симбиотик колони нь цайны мөөгний түгээмэл нэршил юм. Энэхүү “мөөг” нь цайнд агуулагдах сахараар хооллож хүний биед тустай ашигтай бактери, антиоксидант, амин хүчил болон В ийн төрлийн витаминаар баялаг таатай амттай ундаа болгон хувиргадаг.

Пробиотик гэж юу вэ?

Хүний бие байгаль дээр оршин байхдаа сайн болон муу бактериудын агуулдаг. Пробиотикууд нь таны биед амьдардаг амьд ашигтай бактери ба мөөгөнцөрүүд юм. Өөрөө хэлбэл таны биеийг эрүүлжүүлж, хэвийн ажиллагаанд тусалдаг бактери юм. Пробиотик их хэмжээтэй агуулсан хүнсийг хүн хэрэглэснээр өөрийн биед байгаа өвчин үүсгэгч бактериудыг устгаж, биеэ эрүүлжүүлж байдаг.

Антиоксидант гэж юу вэ?

Антиоксидант нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж тухайн организмыг хоргүйжүүлэх ач холбогдолтой бодис юм. Чөлөөт радикалууд гэдэг нь бодисын солилцооны үед эсвэл агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр хүний бие организмд үүсэж, судасны хана, арьс, уушги, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээж байдаг. Энэ нь арьс хөгширч, үе мөчний, зүрх судасны, чихрийн шижин өвчнүүдэд өртөж цагаасаа эрт хөгшрөх шалтгаан болдог.

Комбуча нь жин хасахад нөлөөлөх үү?

Комбуча өөртөө асар олон тооны бичил бактерийг агуулдаг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, бодисын солилцоог сайжруулна. Комбуча дангаараа биеийн жинд нөлөөлөх болон эрүүлжүүлэх боломжгүй боловч эрүүл хоололттой хавсруулан хэрэглэснээр сайн үр дүнд хүрэх боломжтой.

Өдөрт хэдий хэр уувал хамгийн тохиромжтой вэ?

Хэрвээ та анхлан хэрэглэгч бол өдөрт 330мл ээс эхлэхэд болно. Комбучаг нэг дор их хэмжээгээр уух нь гэдэсний хэвийн ажиллагаанд нөлөөлж болзошгүй тул анхаараарай. Хэрвээ та жирэмсэн, хөхүүл эсвэл биеийн дархлаа суларсан бол өөрийн Өрхийн эмчтэй орц найрлагын талаар зөвлөлдөөрэй.

Хэр удаан хадгалж болох вэ?

Комбуча нь байгалийн идэвхтэй амьд бактери агуулдаг тул дулаан температурт мэдрэг байдаг бөгөөд үргэлжлүүлэн исэлдэх боломжтой байдаг. Иймээс Комбучаны амт чанарыг хэвийн хадгалахын тул Хөргөгчний температурт хадгалаарай. Хөргүүрийн нөхцөлд та 6 сар хүртэл хадгалах боломжтой.

Шилэнд саванд хөвж байгаа тунадас юу вэ? Аюултай юу?

Бэлэн болсон комбуча ундаанд жижиг хэмжээтэй олон тооны тунадаст хэсэгүүд хөвж яваа нь харагддаг. Энэ нь таны комбуча амьд бактери агуулж байгааг илтгэж байгаа юм. Эдгээрийг та ундааны хамт уухад ямар ч асуудалгүй. Хүсвэл ердийн шүүлтүүрээр шүүгээд уусан ч болох юм.

Комбуча нь хэр их хэмжээний чихэр агуулдаг вэ?

Комбучаг үйлдвэрлэх исэлдэх үйл явцын үеэр Цайны мөөг нь цайнд агуулагдах ихэнх чихэрийг идчихдэг учраас бэлэн болсон комбучанд маш бага хэмжээний чихэр үлдсэн байдаг. 100мл АП комбуча ундаанд 4гр аас бага чихэр агуулагддаг.

Комбучаны тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

Та комбуча ундааны талаар, түүний ашиг тусын тухай илүү ихийг олж мэдлэгийн хүрээгээ тэлэхийг хүсвэл дараахи линкүүдээр зочлоод үзээрэй. https://www.eatthis.com/kombucha-benefits/ https://www.organicfacts.net/health-benefits/beverage/health-benefits-of-kombucha.html

Хаана худалдаалагдаж байгаа вэ?

Комбуча ундааг манай вэб хуудаснаас захиалан өөрийн гэртээ хүргүүлэн авах боломжтой. Бид таны өгсөн захиалгыг дараагийн ажилын өдөр нэмэлт төлбөргүйгээр хүргэж өгнө. Баярлалаа.

Холбоо барих

Хаяг

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс

Цахим шуудан

+976 9919 8375

Утас

livingteakombucha.mn@gmail.com

Түр хүлээнэ үү
Таны хүсэлтийг хүлээж авлаа. Баярлалаа!

Таны захиалгыг хүлээж авлаа. Баярлалаа.